Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-01-15
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг боловсруулна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллалаа.

Хаврын чуулганаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэнэ.

Тус хуулийн төслийн үзэл баримтлал, бүтцийг танилцуулж, туслах технологи, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүргэж ажиллах, бизнес эрхлэлтийг дэмжсэн бүтээгдэхүүний шошгыг нэвтрүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүргэх үйлчилгээний мэдээлэл нээлттэй бус байдаг учраас хууль, журмын дагуу эдлэх татварын болон бусад хөнгөлөлт, ажилд орох, протез, ортопед хийлгүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл авах зэрэг мэдээллийг ил тод нээлттэй хүргэдэг байхаар таниулах, сурталчлах ажлуудыг ГБХНХЯ хийхээр болсон байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулууны өргөн барихаар боловсруулж буй хуулиудыг дэмжин ажиллах, мөн ГБХНХЯ боловсруулж буй Дохионы хэлний тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хуулиудыг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ