Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-01-13
Бүлгийн дарга Ж.Батжаргал ХХААХҮЯ-нд ажиллаж, салбарын хуулийн төслүүдэд мэргэжлийн байгууллагын саналыг тусгахыг чухалчлав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон яамны газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар оролцож,  салбарын өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл, үр дүн болоод 2026 оны төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал салбарын хуулийн төслүүдээ харилцан уялдаатай боловсруулж, үзэл баримтлалдаа мэргэжлийн газруудын саналыг тусган, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болсон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Мөн салбарын асуудлыг цогцоор харж мах экспортлогч, малчин, тэжээл үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог хангаж, хамтарсан хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй гэв.

Цаашид арьс шир боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн бодлогод анхаарч ажиллахыг онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ