Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-12-19
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д ажиллав

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллав.

Тус компанийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаа, үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. 

Хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифын зөрүүнээс үүдэн компани мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон хүндрэлтэй байдлын харгалзан Эрчим хүчний сайдын 2025 оны урсгал зардалд нэмэлт зохицуулалт хийж 3.0 тэрбум төгрөгийг татаасын дэмжлэгийг тус компанид олгохоор шийдвэрлэв.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус компанид хэрэгжиж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээг өргөжүүлж хийн эх үүсвэр, дулааны нөөцлүүр зэрэг шинэ техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр төслийн саналыг боловсруулж Дэлхийн банктай хамтран ажиллах,  Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн үлдэгдэл санхүүжилтийг бүрэн ашиглаж хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд ашиглагдаж буй 1500 тоолуурыг ухаалаг системд шилжүүлж, алсын зайнаас мэдээллийг хянах  төслийг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтож холбогдох үүрэг даалгаварыг өгөв. 

ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн ажилчдын цалин, хөлс, нийгмийн халамжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ