Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
5 цаг 31 мин
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ

Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авч ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг ЧХОУНБГГ, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор тус тус нэвтрүүлэхээр зохицуулсан.

Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тухайлбал тусгай зөвшөөрөлгүй иргэн хувийн хэрэглээнээс их хэмжээтэй нэвтрүүлэх, Монгол Улсын эмийн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, зэрэг зөрчлүүд түгээмэл бүртгэгдэж байна.

Тодруулбал, 2025 оны байдлаар гаалийн байгууллага эм, биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 321 зөрчил илрүүлж, 9 ААН, 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажиллалаа.

Иймд иргэд та бүхэн улсын хилээр нэвтрэхдээ "Гаалийн тухай хууль"-н 227 дугаар зүйлд заасан шаардлагуудыг дагаж мөрдөнө үү. Харин ААН та бүхэн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлохдоо доорх хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, мөрдөж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлохдоо "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн 8.1 дүгээр зүйлийн 13.17, 13.18 дахь заалт, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-н 6 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөрөлтэйгээр, тус хуулийн 15 дугаар зүйл, 41 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас 1 удаагийн мэдүүлэг /хуучин нэршлээр лиценз/ авсан байх шаардлагатай.

Дээрх шаардлагаас гадна мэдүүлэгч мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор "Гаалийн тухай хууль"-ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг хавсаргах шаардлагатай.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ