Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов.Үүнд:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төвтэй "ӨМӨЗО-ны Баяннуур хотын худалдааг дэмжих хороо" /РД: 9917969/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй "Азийн соёл хөгжлийн институт" /РД:9917969/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй "Ворлд лернинг" /РД:1033425/
- Оросын Холбооны Улсад төвтэй "Бид самбогийнхон" /РД:9918043/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй " Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ" /РД:9918035/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй "Friends of Mongolia" /РД:9918116/
Монгол Улсад өнөөдрийн байдлаар олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар 77 байна.
Бусад мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.