Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2025-12-02
Ухаа худаг цахилгаан станц НЭГ ЗУУН САЯ кВт.цаг цахилгаан эрчим  хүч үйлдвэрлэлээ

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад Ухаа худаг цахилгаан станц НЭГ ЗУУН САЯ (100,000,000.00) кВт.цаг цахилгаан эрчим  хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа

Монгол инженерүүд бүтээсэн Ухаа худаг цахилгаан станц 2011 оны 9-р сард Энержи Ресурс ХХК ашиглалтад оруулсан уг бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй хүн гар бие оролцож байжээ. Ухаа худагийн Цахилгаан станц нь усны тэг  хэрэглээтэй, хуурай хөргөлтийн системтэй, говь нутгийн онцлогт тохирсон шинэлэг технологитай гэдгээрээ давуу талтай аж. Тус станц нь 2011 оны 8 сараас 2025 оны 12 сарын 1 хүртэлх хугацаанд нийт 1,468,263.10 мян.кВт.цаг (1,468,263,100.0 кВт.цаг) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ

Ухаа худаг цахилгаан станц нь төвөөс алслагдсан Өмнөговийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй хангаж байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ