“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тодруулбал, "Иргэн Э нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк орчинд явагдаж байсан шууд дамжуулалт /live/-ын дагуу үнэт эдлэл худалдан авахаар тус шууд дамжуулалтыг явуулж байсан нэр бүхий этгээдийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлэн залилуулсан" гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн аливаа төрлийн худалдан авалт хийхдээ цахим орчинд явагдаж буй худалдаа, шууд дамжуулалт, танил бус этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болгоомжтой хандаж, мэдээллийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бусад мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Мэдээ
“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Мэдээ
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааны тайланг хэлэлцүүлэв
Мэдээ
Гадаад улсын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.