Ажилгүйдлийн тэтгэмжийг 4675 хүнд олгохоор хүлээж байна

Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоод байна. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээгдэж байна. Энэхүү асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль УИХ-аас батлагдсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар-аас мэдэгдлээ.
Бусад мэдээ
“Эрдэнэс ҮТП” ХХК Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Мэдээ
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
Мэдээ
Эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчид төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа
Мэдээ
Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.