Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах тухай сургалт болж байна
Сургалтын нээлтэд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одмандах, АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан атташе Сара Бет Машл, БЗАХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Шанти нар үг хэлсэн бөгөөд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадавхыг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд тус сургалтын зорилго оршиж буйг онцоллоо.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтаар алба хаагчдын байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах эрх зүйн орчны талаарх мэдлэг ойлголт дээшлэх, зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл цуглуулах, нотлох баримт бүрдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэрэг шийдвэрлэх практикт гарсан ахиц дэвшлийн талаар санал солилцож, туршлага судлах юм.
“Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын 40 гаруй төлөөлөл хамрагдаж байна.
Бусад мэдээ
Цагдаагийн байгууллагаас 9 арилжааны банкны 30,8162 дансыг шалгаж байна
Мэдээ
Он гарснаас хойш 680 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ
Мэдээ
Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Мэдээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.