Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
4 цаг 0 мин
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулах, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1024 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагуудын төлөөлөл, дүүргүүдийн дэд ажлын хэсэг болон хороодын давхардсан тоогоор 767 албан хаагч, 173 машин техниктэйгээр төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, үүнээс 748 толгой адууг хашаалан, 28 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3 дахь заалтаар арга хэмжээ авсан.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ