Цаг агаар
Валютын ханш
Хууль
2 цаг 10 мин
“Тугалтай үхэр зарна" гэсэн зараар залилуулжээ

Энэ оны есдүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр залилуулчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. 

Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.

Иймд мал, эд хөрөнгө худалдан авахдаа тухайн барааг биечлэн харалгүйгээр урьдчилгаа, мөнгө шилжүүлэхгүй байх, танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, урьдчилгаа, зардал мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ