Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 9 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын хүү болох 9.0 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар нийт 52.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээн аваад байна.
Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.