Цаг агаар
Валютын ханш
Хууль
2025-10-30
“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилжээ

“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай, эмэгтэй “С”-ыг цагдаагийн алба хаагчид энэ сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.

Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ