Сэргээгдэх эрчим хүчээр Сүхбаатар аймгийн Наран сумын ЭМТ дулаанаа шийдлээ
Иймээс ЭХЯ-ны зүгээс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг цэвэр эрчим хүчний эх үүсвэр гэж үзэхээс гадна орон нутгийн хөгжлийн хөшүүрэг гэж томоор харж, бодлогын түвшинд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжсээр байна.
Энэхүү бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв дулааны асуудлаа шийдэж чадлаа. ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан\”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төвд амжилттай нэвтрүүллээ. Уг ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвд 70 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 473 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосны барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж /2025.10.25/ улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад орууллаа.
Тус Эрүүл мэндийн төвд сэргээгдэх эрчим хүчний дулаалгын системийг суурилуулснаар 72.5 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 95 тонн нүүрс түлэхгүй болсноор цахилгаан, дулааны зардалд дундажаар 39.6 сая төгрөгийн хэмнэлт гаргах үр дүнтэй юм.
Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ЭХЯ-наас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахицыг цогцоор нь авч ирж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц бүтээн байгуулалтыг хийсээр байна
Бусад мэдээ
Олон улсын ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын аудитад амжилттай хамрагдлаа
Мэдээ
Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн шинэчилсэн заавартай холбоотой хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ
Мэдээ
“Е-Business”системийн мобайл хувилбарыг нэгдүгээр сарын 30-нд нээнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.