Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-10-24
ГХУСАЗЗ НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран олон төсөл хэрэгжүүлжээ

Энэ өдөр тохиож буй НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба /ГХУСАЗЗАА/-наас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн дараах төсөл, арга хэмжээг онцолж байна. 

“Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд: 

“Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий болон тэсвэртэй байдлын суурь судалгаа”-г анх удаа зохион байгуулсан

“Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяныг 2021, 2022 онд амжилттай зохион байгуулсан

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж тогтоох, туслалцаа үзүүлэх нь” сургалтыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын хууль сахиулах албан хаагчид, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны ажилтнууд, хилийн 35 боомтын шалган нэвтрүүлэх албаны 55 удирдах албан тушаалтан болон Замын-Үүд боомтын 50 алба хаагчдад тус тус зохион байгууллаа.

Түүнчлэн “Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх (OSINT) нь” 3 удаагийн сургалтаар 19 сургагч багш бэлтгэлээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн төлөө та бүхний тууштай хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, НҮБ-ын 80 жилийн ойн халуун мэнд дэвшүүлье.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ