“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлов
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортлоод байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсныг аравдугаар сард 40 хувь болгож нэмэгдүүллээ.
Бусад мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна
Мэдээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Мэдээ
Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь
Мэдээ
Оюутолгойн уурхайн усны менежменттэй танилцаж, санал солилцов
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.