Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-10-22
Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэв

Өнгөрөгч наймдугаар сарын 19-нд болсон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэснээр Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол дахь цалингаа 100 хувь авахаас гадна, жилийн хугацаанд авах нийт нөхөн төлбөр 1800 орчим доллараар нэмэгдэж, төдий хэмжээгээр алба хаагчдын ар гэрт санхүүгийн бодит дэмжлэг болж очих юм.

Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 мянга орчим цэрэг уг ажиллагаанд оролцож Монгол цэргийн чадамжийг дэлхий нийтэд харуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ