Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2025-10-22
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хэлэлцүүлэг боллоо

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд чухал үүрэгтэй.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам салбарын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

2018-2021 онд тус яам жендрийн бодлогыг салбартаа амжилттай нэвтрүүлсэн бол дараагийн алхам нь тэрхүү ахиц дэвшлээ бататгаж, нэгдсэн арга зүй, удирдамжтай бодлогоор шат ахиулах зорилтыг дэвшүүлж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулж, шинэ бодлогын төслийг хэлэлцлээ. Мөн жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг салбарын бодлого, хөтөлбөр, төсөвлөлтөд нэвтрүүлэх, байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт болон оролцоонд суурилсан жендэрийн аудитын арга зүйг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг  оролцогчид онцлон хэлэлцэв.

Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх нь нийгмийн бүх хүрээ, бүх түвшинд төлөвлөгдсөн үйл ажиллагаа, түүний дотор хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн эмэгтэй, эрэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлөх байдлыг анхаарч тооцох, тэдний ялгаатай хэрэгцээ болон мэдлэг туршлага, оролцоог тэнцвэртэй үнэлэх үйл явц бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэлхий нийтийн гол стратеги юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын жендэрийн асуудал хариуцсан нэгжийн дарга, ажилтан, албан хаагчид, яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөл, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба,  Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвийн  төлөөлөл  оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ