
2025 оны аравдугаар сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд Халх голын сав газраар, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 26-31 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 20-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 18-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 21-нээс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-20 хэм, бусад хэсгээр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.