Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-10-15
Байгаль орчны зөрчлийн чиглэлээр 9-р сард 153 гомдол, мэдээллийг шалгав

Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны есдүгээр сард 153 гомдол, мэдээллийг шалгаж, 115 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 15 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Гурван хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 129 иргэн, аж ахуйн нэгжид 82.190.7 мянган төгрөгийн торгууль, 38 иргэн, аж ахуйн нэгжид 125.926.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа.

Гомдол мэдээллээс үзэхэд, зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан, ойн дагалт баялаг түүж бэлтгэсэн, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, цооног өрөмдсөн, ус ашигласан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зөрчлүүд нийтлэг илэрч байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ