Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 76 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын 84, хуримтлалын 81 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг төдийгүй улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байгаа юм.
Нийслэлийн ДНБ арван жилийн өмнө буюу 2015 онд 14.7 их наяд төгрөг байсан бол өнөөдөр ийнхүү 50 их наяд төгрөг давлаа.
- 2015 онд 14.7 их наяд
- 2016 онд 15.7 их наяд
- 2017 онд 18.3 их наяд
- 2018 онд 21.8 их наяд
- 2019 онд 25.2 их наяд
- 2020 онд 24.2 их наяд
- 2021 онд 27.4 их наяд
- 2022 онд 33.9 их наяд
- 2023 онд 46.9 их наяд
- 2024 онд 55.8 их наяд болсон юм. Жилийн дундаж өсөлт 16.5 хувьтай байна.
Бусад мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Мэдээ
Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Мэдээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.