Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-10-06
Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал шинэчлэгдлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/37, А/31 дүгээр тушаал 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/156 дугаар тушаалыг хүчингүй болсон.

Усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласан, хомсдуулсан, бохирдуулсан тохиолдолд усны сав газар бүрээр гадаргын болон газрын доорх усны байршлаар тодорхойлж, усны нөөц болон чанарт учруулсан хохирлыг тооцно.

Тус аргачлалд “Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр”-ийг өөрчлөн тусгасан бөгөөд “Усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээг, сав газраар, 2024” өөрчлөгдсөн байна. Үүнд:

Иймд иргэн, хуулийн этгээд усан орчныг ашиглахдаа холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөн зөрчилгүй ажиллахыг уриалжээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ