Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-10-03
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны аравдугаар сарын 3-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 05-нд баруун аймгуудын нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 6-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ