"Эрдэнэс Тавантолгой" ХК 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол түүнээс хойш хамгийн өндөр дүнтэй арилжааг өчигдөр хийлээ.
Өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 4 удаагийн арилжааг амжилттай хийж 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг худалдав.
Арилжаанд нийт 7 харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авлаа.
Бусад мэдээ
ӨМНӨГОВЬ АЙМГААС ОЮУ ТОЛГОЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН 85 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ БАЙНА
Мэдээ
“Зөвшөөрлийн шинэчлэл-хялбар зохицуулалт-бизнесийн таатай орчин” сургалт 2 дахь өдрөө зохион байгуулагдлаа
Мэдээ
Худалдааны түр хэлэлцээрийн боломжийг бодит худалдаа, экспортын өсөлт болгох асуудлыг хэлэлцэв
Мэдээ
COP17-ын онцлох үр дүн: Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авагч болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.