Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2025-09-25
“Анзаар-2” аяныг хэрэгжүүлэв

Өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Анзаар-2” аяныг хэрэгжүүлэв. 

Аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хорт зуршил ба донтолт” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, таних арга, илрүүлэх техник хэрэгслийг ашиглах нь” сэдвээр их, дээд сургуулийн оюутан залууст, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдвээр эцэг эх, асран хамгаалагч нийгмийн ажилтнуудад, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, таних арга, илрүүлэх техник хэрэгслийг ашиглах нь” сэдвээр тусгай чиг үүргийн байгууллагуудад 160 удаагийн сургалт зохион байгуулжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ