Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2025-09-25
Төвийн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ

“Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт Эрдэс баялгийн салбарт хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг мэдээлэх, төрөөс хариуцлагатай уул уурхайн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор тус  арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Уулзалтад Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй АНН, бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна. Тус арга хэмжээг Аж, үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Төвийн бүсийн уул уурхайн салбарынхан 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдэл гарцаа ярилцах юм.

Төвийн бүсийн уул уурхайн салбарын чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, уул уурхай ба орон нутгийн харилцаа сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнөх аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ