Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-09-17
Ахмад настанд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна

Ахмад настны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ахмад үеийнхний нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Төв аймаг нээлтээ хийлээ.

Аймгийн хэмжээнд 13400 гаруй ахмад настан ажиллаж, амьдарч байна.

Ахмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн болон нийгмийн идэвхийг дэмжих, асаргаа сувилгааны чанартай үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал юм. Энэ хүрээнд 2024 оноос эхлэн сумдын ахмадын хороодын дарга нарын цалин урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тухай бүр нэмэгдүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд сумдын ахмадын хорооны үйл ажиллагааны зардлыг 2 дахин нэмэгдүүлж, иж бүрэн компьютероор хангасан билээ.

Мөн 2025 онд Ахмадын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн төсвөөс 140.0 сая төгрөгийг тус тус шийдвэрлээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ