Цаг агаар
Валютын ханш
Хууль
2025-09-17
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилангийн 80 гаруй хувийг цахим залилан эзэлж байна

Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилангийн  80 гаруй хувийг нь  цахим залилан эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Энэ төрлийн залилан нь гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хуурч авч улмаар түүний хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс мөнгө гуйх зэрэг хосолсон арга үйлдэгддэг.

Гэмт этгээдүүд хохирогчийн фейсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, cудалгаа бөглөөд өгөөч, үнэгүй дата бэлэглэх гэж байна, утасны дугаараа явуулаарай гэх мэтээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг мэдэж авснаар тухайн дугаарыг ашиглан Фейсбүүк хаягт нь нууц үг сэргээх 6 оронтой код илгээж, тухайн кодыг хуурч мэхлэн авч, хувийн хаягт нь нэвтэрдэг.

Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ