Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2025-09-16
Т.Төгөлдөр: Зорчигч иргэний үнэмлэхээрээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний үнэмлэхийг нийтийн тээвэрт ашиглах санал гаргасны дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, хэлтсийн дарга нар, НЗДТГ-ын Мэдээлэл технологийн газар, нийтийн тээврийн салбарт төлбөр мэдээллийн систем нэвтрүүлэгч төсөл хэрэгжүүлэгчдийн хамт уулзалт зохион байгууллаа.

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээлэл технологийн газрын программист Ч.Дэлгэрбаяр нар мэдээлэл солилцож, иргэний цахим үнэмлэхэд суурилсан ойрын зайнаас мэдээлэл солилцох технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих өдөр тутмын төлбөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийн талаар ярилцлаа.

Мэдээлэл солилцон хамтран ажилласнаар олон давуу тал бий болно.

Тухайлбал, хөдөө орон нутгаас ирсэн өндөр настан хотод ирээд нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарахад карт худалдан авч цэнэглэх, нэг цэгийн үйлчилгээнд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэн шууд иргэний үнэмлэхээ уншуулж зорчих боломж бий болох юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ