Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
Уржигдар 12 цаг 20 мин
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны есдүгээр сарын 12-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 13, 14-нд бороо, уулаараа нойтон цас, 15-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ