Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчилжээ.
Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг.
Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.
Бусад мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Мэдээ
“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Мэдээ
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааны тайланг хэлэлцүүлэв
Мэдээ
Гадаад улсын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.