Улс орон даяар Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбоотой хамтран Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургуулиудын ахлах ангийн 180 гаруй сурагчийн дунд “1945 оны Чөлөөлөх дайн” сэдвээр яриа таниулга хийлээ.
Тус арга хэмжээнд бэлтгэл хурандаа Б.Нямхүү, бэлтгэл дэд хурандаа Т.Дашнамжил бэлтгэл хошууч С.Баттөр нар оролцож лекц, яриа хийж, сурагчдын асуусан асуултад хариулт өгч сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Уг арга хэмжээний онцлог нь сурагч, хүүхэд багачуудад Чөлөөлөх дайны тухай ойлголт, Монгол Улсын тусгаар тогтнолын талаар мэдлэгийг олж авснаар эх оронч үзэл төлөвших юм.