Сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 -т заасныг үндэслэн “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол батлагдсан.
Үүнтэй холбогдуулан улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө, ажлын хэсэг Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдан бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Өнөөдөр Төв комиссын баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран архив албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгуулж байна.
Уг сургалтад сум, байгууллагын архив албан хэрэг хөтлөлт хариуцсан 173 албан хаагч хамрагдаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.