Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-09-08
Эрчим хүчний яам болон БНСУ-ын “Дулааны шугам сүлжээ корпораци" хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

Эрчим хүчний яам нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд барилгажилт, бүтээн байгуулалт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн дулаан хангамжийн дутагдлыг шийдвэрлэх, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Дэлхий нийтийн жишгээр томоохон суурин газруудын дулаан хангамжийг хийн түлшинд тулгуурлан шийдвэрлэх нь агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой ба энэ хүрээнд эхний ээлжид Улаанбаатар хотын дулааны хангамжийн оргил ачаалалд ажиллах хийн тархмал эх үүсвэрийг 4 байршилд барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажиллаж байна.

БНСУ-ын дулаан хангамжийн 40 гаруй жилийн түүхтэй БНСУ-ын Бүс нутгийн дулаан хангамжийн корпорацтай /Korea district heating corporation/ хамтран ажиллах хүрээнд манай улсад анхдагч болох эдгээр төслүүдэд ажиллах инженер техникийн ажилтнуудыг дадлагажуулах, хийн хангамжийн технологи, аюулгүй ажиллагааны чиглэлээр боловсон хүчин шинээр бэлтгэх, Улаанбаатар хотод нүүрс төрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд хийгээр ажилладаг эх үүсвэр, хий хангамжийн сүлжээ байгуулах, түгээлтийн технологийг нэвтрүүлэх суурь судалгааг хийх, цаашлаад Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлийн стратеги боловсруулах, хийн эх үүсвэр, биомасс, хог хаягдлыг дахин ашиглах эрчим хүчний төсөл зэргийг хэрэгжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ