Төв аймагт "Иргэдтэй уулзах цаг" амжилттай үргэлжилж байна
Төв аймгийн удирдлагууд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, сонсдог үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өргөжүүлж, 7 хоног бүрийн даваа, мягмар, лхагва гараг бүр иргэдийг хүлээн авч уулзаж байна.
Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 10 иргэнийг хүлээн авч уулзлаа.
Таван иргэний санал хүсэлтэд шууд хариу өгч, 11 санал хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.
2025 онд “Иргэдтэй уулзах цаг”-аар нийт 57 иргэн, ААН-ийн төлөөлөлтэй уулзаж, 196 санал хүсэлтийг хүлээн авчээ
Эдгээр санал хүсэлтийн 152 буюу 77.5 хувийг нь шийдвэрлэсэн ба 141 хүсэлтийн хариуг шууд шийдвэрлэж газар дээр нь хариу өгсөн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.