Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-07-07
Борооны пуужин дотооддоо угсрах төсөл танилцуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 5-нд ЦУОШГ-т ажиллалаа.

Энэ үеэр ЦУОШГ-ын дарга Э.Баттулга борооны пуужинг дотооддоо угсрах туршилтын төслөө салбарын сайдад танилцуулав.

Энэ талаар ЦУОШГ-ын дарга Б.Баттулга "Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн инженерүүд Ц.Довчин, Б.Цэрэндорж нарын санаачилга ажил хэрэг болбол манай улс экспортын хамаарлаас гарч, зардал хэмнэхийн зэрэгцээ ганд нэрвэгдсэн бүс нутагт хур тунадсыг нэмэгдүүлэх, хуурайшилтыг бууруулах, тариалангийн талбай, мал аж ахуйн бэлчээрийн нөхцөлийг сайжруулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түймэр унтраах, усны нөөцийг хамгаалахад бодитой ахиц гаргах юм. Пуужингийн үнэ, хүртээмжээс шалтгаалж тэр бүр санасан хэмжээндээ нөлөөлөх боломж бүрдэхгүй явж ирсэн" гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ