Сумдын улсын бүртгэгч нарт зөөврийн компьютер гардуулан өглөө

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангах, цахим бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд 27 сумын улсын бүртгэгч нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер шийдвэрлэж, өнөөдөр гардуулан өглөө.
Өмнө нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр Улсын бүртгэлийн хэлтсийн архивын эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж стандартын шаардлага хангасан зориулалтын нягтруулсан шүүгээг аймгийн Засаг даргаас шийдвэрлэж өгсөн билээ.
Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа иргэдийн амьдралтай хамгийн ойр байдаг. Тиймээс үйлчилгээний чанар, хандлага, хүртээмжийг тасралтгүй сайжруулах чухал юм.
Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.