Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
6 цаг 5 мин
Архангай аймаг сүүлийн 3 жилд 48 янгир ямаа нутагшууллаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд 21 янгирыг нутагшуулах арга хэмжээг “Монгол-99” ТББ зохион байгууллаа.

Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ховордсон амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байна.

2023 онд 11, 2024 онд 16, 2025 онд 21 толгой нийт 48 толгой янгир ямааг Булган уулын бүс нутагт сэргээн нутагшуулаад байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ