Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
6 цаг 42 мин
Изүмисано хотын ахмад тамирчид Төв аймагт зочиллоо

Төв аймаг, Япон Улсын Осака мужийн Изүмисано хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус хотын граунд гольфийн тамирчдын төлөөлөл 2025 оны зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулсан "Төв-2025" олон улсын гроунд гольфийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Тус багийг Япон Улсын Изүмисано хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Наканаши Кацуко тэргүүтэй албаны төлөөлөгчид дагалдан ирсэн бөгөөд өнөөдөр зочдыг Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзан хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн зочдыг Төв аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон Зуунмод сумын Ахмадын хорооны дарга А.Ням-Од нар хүлээн авч уулзан ахмад настны хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцов.

Уулзалтын хүрээнд Зуунмод сумын ахмадуудын чөлөөт цагийг өнгөрөөдөг үйл ажиллагаа, тэр дундаа бүжгийн урлаг болон соёлын хөтөлбөрүүдийг танилцуулсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, хоёр орны ахмад үеийн төлөөллийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ