Монголчууд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах гэмт хэрэгт холбогдож байна

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд хэмжээнээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
200 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас бага героин, метамфетамин болон бусад мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 3 жил хүртлэх хугацаагаар хорих бол 200 гр-аас дээш 1000 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас дээш 50 гр-аас бага героин, метамфетамин, эсхүл их хэмжээний бусад төрлийн хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 7 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэх эрх зүйн зохицуулалттай.
Нэг кг-аас дээш хар тамхи, 50 гр-аас дээш героин, метамфетамин, их хэмжээний бусад төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 15 жилийн хугацаагаар болон бүх насаар нь хорих, цаазаар авах ялаар шийтгэнэ.
Насанд хүрээгүй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хилээр нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэхэд ашигласан, өдөөн хатгасан, насанд хүрээгүй хүүхдэд хар тамхи худалдсан этгээдэд илүү хүнд шийтгэл оногдуулдаг хэмээн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Бусад мэдээ
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ
Мэдээ
102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно
Мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэн соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна
Мэдээ
АҮЭБЯ: Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.