Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Ингэхдээ 3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингуй болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.