Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
5 цаг 21 мин
Манзуширын аманд аялах жуулчдын тоо нэмэгджээ

Манзуширын аманд аялах гадаадын болон дотоодын жуулчдын тоо ажил, амралтын өдөр ялгахгүй ихсэж байна.

Энэ дагуу жуулчдад үйлчлэх цэгүүд, ариун цэврийн байгууламж, хогийн цэг, зогсоол, ойн цэвэрлэгээ арчлалт зэрэг асуудлаар иргэдээс гомдол санал ирж байгаа тул Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон бусад удирдлагууд, үйл ажиллагаатай холбоотой байгууллагын дарга мэргэжилтнүүд газар дээр нь танилцлаа.

Манзуширын ам руу орох посны төлбөрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа авдаг, харин музей үзвэрийн төлбөр аймгийн музейн орлого болдог. Бие засах газрын төлбөр нь цэвэрлэгээг хариуцдаг хүний цалин болдог учир нэг газар очоод олон төлбөр төлж байгаа гэсэн шүүмж гарсаар байгаа юм.

Манзуширын ам Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт харьяалагддаг учир аймгаас шууд шийдвэр гаргахад асуудлуудтай тулгардаг байна.

Иймд дээрх асуудлуудыг шийдэх гарц хайх, мөн газрыг аймагтаа шилжүүлж авах талаар хөөцөлдөх, ТҮЦ байгууламжуудыг нүүлгэж зогсоолын зай талбайг томсгох, аялагчид дуртай газартаа машинтайгаа орж талхалдаг зэрэг асуудлуудыг цэгцлэх нь зайлшгүй хийгдэх ажил гэдгийг ажлын хэсэг ярилцлаа.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ