Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Уржигдар 11 цаг 29 мин
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч байна

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор “Хохирогчийн эрх-2025” арга хэмжээг эхлүүлжээ.

Тус аяны хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, арилгуулах, орчуулагч, хэлмэрч авах зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хангах, учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны шуурхай байдал, үр дүнг сайжруулах зорилгоор мөрдөгч, прокуроруудад сургалт зохион байгуулж, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.  

“Хохирогчийн эрх-2025” хамтарсан аян 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ