Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн бүлгийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж, санал солилцлоо.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх
- Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх
- Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хугацаа, хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх,
- Кейс менежментийн үйлчилгээнд суурилсан хэрэгцээнд нь нийцсэн хөгжүүлэх үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Бусад мэдээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Мэдээ
Б.Чинбатад 20 тэрбум төгрөг “олж өгсөн” шүүгч Э.Чанцалням хэдэн төгрөгийг нь авлигад авсан бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Мэдээ
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өгөв
Мэдээ
Шаардлага хангасан борлуулагчидтай "Тавантолгой түлш" компани гэрээ байгуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.