Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2025-06-02
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалт 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн өрөмдлөг, гадна шугам сүлжээний зураг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мөн тулгуурын холбогч хавтангийн суурийн арматур, бетон цутгалтын ажлыг гүйцэтгээд байна.

Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Франц Улсаас тээвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буугаад байна.

Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажлыг хийж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах юм.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл 15 хувиар буурна гэж тооцсон билээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ