Батлан хамгаалах яамны ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Ажлын хэсэгт БХЯ-ны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны арга хурандаа Т.Мөнхбаяр, Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын Улсын дайчилгааны бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч, дэд хурандаа Л.Жамбалсүрэн, Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын мэргэжилтэн, дэд хурандаа З.Нарангэрэл нар багтаж байна.
Ажлын хэсэг нь Батлан хамгаалахын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд аймаг, нийслэлийн батлан хамгаалах үйл ажиллагаа, Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, Дайчилгааны төлөвлөгөөний хадгалалт, хамгаалалт, Төрийн болон албаны нууцын аюулгүй байдалд үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан, албан хаагчдад Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, Дайчилгааны өнөөгийн байдал, Эх оронч үзэл, Иргэний цэргийн үүрэг зэрэг сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
Бусад мэдээ
Олон улсын эмэгтэйчүүдийн энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэдээ
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.