Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын хэлтэстэй хамтран Монгол хэлний тухай хууль, Үндэсний хөтөлбөр III, “Хос бичигтэн-Төв аймаг” зөвлөгөөнөөс хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын харьяа хэлтэс, агентлагуудын дарга, Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээс Монгол бичгийн 25 асуулт бүхий цахим сорил авах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Сорилтын дүнгээр нийт албан хаагчдын 51.0 хувь нь Монгол бичгийн мэдлэгтэй, 51 хувь нь Mongolian baiti программ дээр ажилладаг гэсэн үр дүн гарсан юм.
Цаашид албан хаагчид та бүхнийг Монгол бичгийн мэдлэг, ур чадвараа тогтмол сайжруулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг уриалж байна.