Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн нэгдсэн зөвлөгөөн болжээ.
Зөвлөгөөнд “Эрчист Монгол” ТӨХХК, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хэрэгжилтийг зохицуулах газар болон цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, Баруун бүс, Дорнод бүс, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүд, батарей хуримтлуурын станц зэрэг нийт 51 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн ерөнхий инженерүүд танхим болон цахимаар оролцсон байна.
Зөвлөгөөнийг “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, Ерөнхий диспетчер Б.Баатар нар удирдан явуулжээ.
Энэ үеэр 2024-2025 оны өвлийн их ачааллын үеийн горим ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ 2025 оны зуны бага ачааллын горим ажиллагааг хэлэлцэн баталжээ.