Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өслөө

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу 2024 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан.
Гэрээнд заасан хуваарийн дагуу өнөөдөр /2025.05.15/ үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авлаа. Санхүүгийн сахилга баттай, үр ашигтай, эрсдэлгүй, найдвартай зөв хөрөнгө оруулалтыг хийж чадсанаар анх удаа бондын хүүгийн орлогоор нийгмийн даатгалын санг 13.3 тэрбум төгрөгөөр өсгөлөө.
Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.