Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
5 цаг 35 мин
Аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Зуунмод хотын шинээр байгуулагдаж байгаа 2 дахь ээлжийн 2000 айл, 3 дахь ээлжийн 800 айлын орон сууцны хороолол болон дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжүүлэхтэй холбоотой цахилгаан хангамж, дулаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулахаар төлөвлөлт, хангагч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдтэй уулзлаа.

Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд цахилгааны эх үүсвэр 110/35/10кВ-ын станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан боловч цаашид цахилгааны салбар хуваарилах байгууламж, дэд станцуудыг байгуулах, мөн дулааны эх үүсвэрийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

Иймд Дулаан хангамжийн 11 дүгээр эх үүсвэрийг 2000 айлын орон сууцны хорооллын 3 дахь блокт төлөвлөх, хөрөнгийн асуудлыг гадна дотны хувийн хэвшилтэй хамтран байгуулахаар болов.

Мөн цахилгаан хангамжийн 10кВ-н цэвэр ус фидер, Жуулчин фидерийн 1700 м 10кВ-ын шугамыг 110/35/10кВ-ын станцтай холбох, 1000 айлын РП84 хуваарилах байгууламжийг 110/35/10кВ-ын станцтай холбох 1100м 10кВ-ын кабел шугам байгуулах ажлыг улс, орон нутаг, хувийн хэвшилтэй хамтран хийж, 2 талын найдвартай тэжээлтэй болгох. Энэ хүрээнд техникийн нөхцлийн хүсэлтийг яаралтай шийдвэрлэж, зураг төсөл боловсруулж, ажил эхлүүлэхийг үүрэг болголоо.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ